О.Ариунтуяа: Ковид-19 халдвар нь эв нэгдлийн шалгуур болж буйг онцолж байна
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр ДЭМБ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээллээ.
Тэрбээр "ДЭМБ-ийн сүүлийн мэдээгээр шинээр долоон нутаг дэвсгэрт Ковид-19 бүртгэгдлээ. Ковид-19 халдварын 70 гаруй хувь нь Европт бүртгэгдэж, 6,000 мянган хүн нас бараад байна.
Европын бүсэд бүртгэгдсэн нийт халдварын 77 хувь нь Испани, Итали, Герман, Франц гэх дөрвөн улсад гарч эрчимтэй нэмэгдэж байна.
ДЭМБ-аас Ковид-19 халдварын тохиолдлын тодорхойлолтыг шинэчилсэн. Тохиолдлын болон голомтын судалгаа хийх аргачлалыг шинээр гаргасан байна.
Дэгдэлтийн судалгаанд их хэмжээний материалыг богино хугацаанд боловсруулсан. Уг удирдамжид тохиолдлын болон голомтлон халдварласан дохио гарсан үед нэн тэргүүнд авах арга хэмжээ дэгдэлтийн судалгаа хийхэд авах аргуудыг тодорхойлсон.
ДЭМБ-ийн Номхон далайн баруу бүс, Африкийн бүсүүдийн элчин сайдын яамд болон дипломат албыг оруулсан хурал зохион байгуулсан. Уг хурлаар,
- Ковид-19 халдвар нь эв нэгдлийн шалгуур болж буйг онцолсон. Иймд улс орнуудын Засгийн газар, олон улсын хамтын ажиллагаа эв нэгдлийн зарчмыг баримтлахыг уриаллаа.
- Эрүүл мэндийн салбар нь өнөөдөр болон ирээдүйд төрийн бодлогын тэргүүлэх салбар байх ёстойг онцолж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалсан.
- Олон нийтийн хамтын ажиллагаа нь Ковид-19 халдварыг даван туулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэсэн" гэв.
" гэлээ.
Видео үзэх:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
