Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын засгийн газар 100,000 оношлуурыг тусламж болгон 13 улсад илгээсний дотор Монгол Улс багтжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын засгийн газрын харьяа Хэрэглэгчийн Эрх ашгийг хамгаалах газар нийт 100,000 гаруй тооны шинэ коронавирусийн оношлуурыг дэлхийн 13 улсад тусламж болгон илгээснээ өчигдөр мэдэгджээ.

Оросын Вектор эрдэм шинжилгээний төвд бүтээсэн эдгээр оношлууруудыг Евразийн Эдийн Засгийн Холбоонд багтдаг улсуудаас гадна Иран, Монгол, Умард Солонгос улсуудад илгээсэн юм байна.

Тус байгууллага удахгүй Египет, Серби, Венесуэль гэсэн гурван улсад нэмж илгээхээр төлөвлөж байгаа ажээ.

ОХУ-ын илгээсэн оношлуураар Армени, Беларус, Киргизистан, Узбекистан улсууд Covid-19 халдварын анхны тохиолдлуудаа илрүүлснийг албаны мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.