Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ коронавирус дэлхий даяар хэрхэн тархаж байгааг нэг цэгээс хянах боломж

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус өнөөдөр дэлхий даяар тархаж, олон мянган хүнийг өвчлүүлээд байгаа билээ.

Тэгвэл энэ аюулт өвчний тархалт ямар түвшинд байгааг нэг цэгээс онлайн горимд хянах боломжийг АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн дэргэдэх The Center for Systems Science and Engineering хүрээлэн олгож байна.

Та энэ холбоосоор цар тахлын бүрэн мэдээллийг авах боломжтой.

Тус сайтад мэдээллийг боловсруулахдаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ, Хятад, Европын мэргэжлийн байгууллагуудын статистик тоо баримтуудыг бодит цагийн горимд (realtime) ашиглаж байгаа юм.

Энэхүү мэдээг нийтлэгдэх цаг үед дэлхий даяар Covid-19 халдварын илэрсэн нийт тохиолдол 272,362 болж, 11,310 өвчтөн нас барж, 87,966 хүн халдвар авсны дараа эдгэрснийг харуулж байна.

 

Эх сурвалж: CNET

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.