Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ коронавирус нь юмсын гадаргуу дээр гурав хүртэл хоног амьдардгийг эрдэмтэд тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирус нь хуванцар болон ган (stainless steel) хийцийн гадаргуу дээр гурав хүртэл хоног амьдардгийг эрдэмтэд туршилтаар тогтоожээ.

Эрдэмтдийн судалгааны тайлан энэ долоо хоногт “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Covid-19 өвчин үүсгэгч вирус нь агаар дахь усан дусалд гурван цаг тэсдэг ажээ.

Судалгааны үр дүнгүүдийг дурдвал: 

  • Шинэ коронавирус нь ган (stainless steel) болон хуванцар хийцтэй гадаргуу дээр 72 цаг хүртэл тэсвэрлэдэг
  • Зэс гадаргуу дээр дөрвөн цаг, хатуу цаасан (кардон) гадаргуу дээр 24 цаг хүртэл тэсэж байжээ.
  • Агаар дахь усан дуслууд дээр гурван цаг тэссэн байна.

Эндээс үндэслээд Covid-19 халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа эмнэлгийн ажилтнууд маш анхаарал болгоомжтой байж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг байнга хийх шаардлагатайг судлаачид анхааруулсан байна.

Харьцуулбал 2002 онд дэгдэж байсан SARS өвчний SARS-CoV-1 вирус нь металл, шил, хуванцар зэрэг амьгүй гадаргуу дээр ариутгаагүй тохиолдолд ес хүртэл хоног тэсвэрлэж байжээ.

Уг нь энэ вирус нь өнөөдрийн шинэ коронавирус буюу SARS-CoV-2 вирустэй ойр төрөлд тооцогддог юм. Гэтэл яагаад тэдний амьдрах чадвар харилцан адилгүй байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татаж, нэмэлт судалгаа хийх шаардлага бий болгож байгаа гэнэ.

 

Эх сурвалж: CNN

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.