Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX MONGOLIA шинэ агентын сургалтаа онлайнаар амжилттай зохион байгуулж 92 шинэ агентаа угтан авлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Халдварт өвчин тархалтын энэхүү онцгой нөхцөл байдалтай уялдуулан RE/MAX компани нь  үл хөдлөх хөрөнгө зуучлагч мэргэжлийн агентууд бэлтгэх сургалтуудаа дижитал технологийн тусламжтай онлайн хийж эхэлснээр энэ зах зээлд мэргэжилтэн бэлтгэх ажлаа тасралтгүйгээр үргэлжлүүлэх боломжтой болжээ.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт сүүлийн 5 жилийн турш ажиллаж одоогийн байдлаар 42 брокер оффис салбарууд нийт 800 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлагч агентуудтайгаар ажиллаж буй RE/MAX компани нь Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлж системдээ 150,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нэгтгэсэн хамгийн том дата баазтай МЭРГЭЖЛИЙН, ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ болоод байгаа юм.
 

Хүн амьдралынхаа туршид дунджаар 3 удаа үл хөдлөх хөрөнгийн харилцаанд оролцдог гэнэ. Харин хүний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болох үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, худалдах, түрээслэх, түрээслүүлэхдээ мэргэжлийн байгууллагад хандаж хөрөнгө оруулалтын хариуцлагатай шийдвэр гаргах нь тун чухал.

Шинэ боломж, инновацийг байнга эрэлхийлж ажилладаг RE/MAX MONGOLIA шинэ агентуудын 56-дах сургалт сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгдсэнээр сүүлийн 5 жилийн хугацаанд нэг удаагийн сургалтаар хамгийн олон буюу 92 шинэ агентуудыг зах зээлд бэлтгэн гаргажээ. RE/MAX чууд сар бүр агентын мэргэжлийн сургалтыг зохион байгуулж үл хөдлөх хөрөнгө зуучлагч агентуудыг олон улсын стандартын дагуу өөрсдийн сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэн гаргадаг юм.  Одоогийн байдлаар RE/MAX с өөр мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн агентуудыг бэлтгэдэг цогц сургалтын системтэй байгууллага, сургалтын төв одоогийн байдлаар байхгүй байгаа. Сүүлийн 5 жилийн дотор RE/MAX ын сургалтыг нийт 1,500 гаруй агентууд төгссөн стастистик бий.

 
 

Шинэ агент бэлтгэх Fire Up нэртэй энэхүү сургалт нь худалдагч, худалдан авагч талуудтай хэрхэн ажиллах, татварын систем, маркетинг,  барилгын хийц, санхүүгийн төлөвлөлт, багийн ажиллагаа, олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, мөнгө угаах гэмт хэрэгээс сэргийлэх хуулийн зөвлөлгөө , технологийн сургалт зэрэг өргөн хүрээг хамран 60 академик цагийн төлөвлөлттэйгээр зохион байгуулагддаг сургалт юм. 

Дашрамд дурдахад дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт тэргүүлэгч RE/MAX брэнд нь 110 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, дэлхий даяар нийт үл хөдлөх хөрөнгө зуучлагч мэргэжлийн агентуудын тоо нь 130,000-д хүрээд байгаа бөгөөд сүүлийн  7 жил дараалан энтерпренер сэтгүүлийн зүгээс “ХАМГИЙН ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ” франчайз бизнесээр шалгараад байгаа билээ.
 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, програм хангамж, хамгийн их мэдээлэлтэй платформ, асар өргөн хүрээний олон улсын реферрал систем, гайхалтай үр дүнтэй сургалтын хөтөлбөр, гайхалтай багийн ажиллагаа зэрэг нь RE/MAX т өрсөлдөгчдийн төсөөлж ч байгаагүй амжилтуудыг авчраад байгаа юм.    

Энэхүү цаг үед бусад бизнесийн байгууллагуудыг ч ажил болон сургалтын хөтөлбөртөө дээрх ухаалаг шийдлийг хэрэгжүүлэхийг RE/MAX чууд  уриалж байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.