Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярсайхан: 29 ББСБ шимтгэл хураамжаа тэглэсэн

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газраас эдийн засгийг дэмжих талаар гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "ББСБ, ХЗХ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны харьяанд зохицуулагддаг байгууллагууд зэх зээлийн 7.4 хувь дээр ажилладаг. 

Активын журмын ангиллыг Сангийн яамтай хамтарч баталдаг. Шийдвэрийг зээлдэгчид ААН-үүдийн хүсэлтийг үндэслээд гаргаж байгаа. 

Активын журмын ангиллаар зээлийг дөрөв ангилдаг. Бүх зээлийг оруулж байгаа. Хугацаа хэтэрсэн зээлийг 120 хоног хүртэлх хугацаанд "Хугацаа хэтэрсэн ангилал"-д оруулахгүй. Хямралын үед муу зээлд ангилагдвал иргэн, ААН дараагийн эх үүсвэр авах боломжгүй болдог. Үүнийг шийдэж байна гэсэн үг. 

Зээл олгогч байгууллагад ямар асуудал үүсдэг гэхээр эрсдлийн сан байгуулах хэрэгтэй болдог. Гаргаж байгаа зээлийн бүтээгдэхүүний зардал өсдөг. Энэ асуудлыг шийдэж байгаа. 

ББСБ, ХЗХ-ны хувьд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт 2-оос олон удаа өөрчлөлт оруулбал зээлийн ангилал буурдаг бол энэ хугацаанд хэдэн ч удаа хуваарьт өөрчлөлт оруулах боломжийг олгож байна. 

Зохицуулалтын байгууллагуудтай ярьж байна. СЗХ-ны зүгээс хүүгийн дарамт, зээлийн эргэн төлөлтийн талаар мэргэжлийн холбоод, санхүүгийн байгуулагынхантай уулзаж байна. 29 ББСБ шимтгэл хураамжаа тэглэсэн. Мөн нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй болсон байна. Зарим нь хүү, үндсэн төлбөр дээр хөнгөлөлт үзүүлж байна" гэлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.