Улаанбаатарт 2018 онд гарсан нийт гэмт хэргийн гаралтыг газрын зурагт үзүүлбэл дараах нөхцөл байдал харагдаж байна.
Зураг:
Эх сурвалж: Бодлогод залуусын хяналт ТББ
Зургаас харвал, гэмт хэрэг хотын зах, гэр хороолол дунд маш их гардаг нь харагдаж байна. Тиймээс ч сүүлийн жилүүдэд хотын захын дүүргүүдэд хийгдсэн бүтээн байгуулалтад цагдаагийн газрууд ихээр байгуулагдсан байдаг.
Гэхдээ энэ нь гэмт хэргийг бууруулах төдийлөн зохимжтой арга биш гэдгийг мэргэжилтнүүд ярьдаг.
"Лантуун Дохио" ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхлан “Улайстай, Шар хадны эцэст сүүлийн 20 жилд нэг л байшин баригджээ. Тэр нь Баянзүрхийн Цагдаагийн 3-р хэлтэс гэж нэг цэнхэр байшин бий. Тэгээд хэдэн худаг байна. Хэдэн PC тоглоомын газар, хэдэн харанхуй гудамж л байна даа.
Гэтэл бид оюунлаг залуус, ирээдүй гэж ярих ямар дуртай болсон билээ. Тэгвэл хүүхдүүдэд унших ном нь ч байхгүй, харилцах зөв нийгмийн харилцаа байхгүй байсаар байна" гэж байв.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн гаралт ихтэй газруудад гэмт хэрэг гарсны дараа авах арга хэмжээг сайжруулахаас илүү урьдчилан сэргийлэх шийдлүүд дутагдалтай байгаа нь зураглалаас харагдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!