Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрсдэл бүү дагуул"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

COVID-19 шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаад буй энэ үед хамгийн хариуцлагатай байснаар халдвараас урьдчилан сэргийлж чадна гэдгийг ДЭМБ, ЭМЯ-наас мэдээлсээр байна.

Өөрөөр хэлбэл, олноороо цуглахгүй, хувийн ариун цэврийг сахиж, амны хаалт зүүж, ойр дотныхоо хүмүүсийг эрсдлээс хамгаалахыг уриалж буй. Тэгвэл халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор "Агар" студи олон нийтэд зориулан "Эрсдэл бүү дагуул" нэртэй дараах бичлэгийг хийжээ. 

Видео: 

Шинэ төрлийн коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 195 орноос 162-т нь бүртгэгдэж, 183,738 хүн өвчилснөөс 7,180 хүн амь насаа алдаад байна. 

Монгол Улсын хувьд дөрвөн тохиолдол гаднын улс орноос зөөвөрлөгдөн орж ирээд байгаа билээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.