Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Энхтүвшин: Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын 12 дахь удаагийн хурал өнөөдөр боллоо. 

Хуралдаанаар коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхээр ямар арга хэмжээг авч байгаа болон нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Энэ үеэр Монгол Улсад шинэ коронавирусийн гурван тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбоотойгоор хот хоорондын орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох эсэхийг сэтгүүлчид албаны хүмүүсээс тодруулав.

Үүнд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Монголд анх коронавирусийн халдвар бүртгэгдэхэд халдварыг орон нутагт тархаахгүй байх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоож байсан. Одоогоор Баян-Өлгийгөөс бусад бүх газарт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй байна.

Олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь сунгах уу үгүй гэдгийг УОК-ын дараагийн хурлаар шийднэ" хэмээн хариуллаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.