ДЭМБ-аас вирусийн халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнүүдэд уушги орлуулах буюу цусны эргэлтэд дэмжлэг үзүүлэх EXTRACORPOREAL MEMBRANE OXYGENATION/ECMO/ төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөсөөр байна.
Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт уг төхөөрөмж байхгүй. Дэлхий нийтэд шинэ коронавирусийн халдвар дэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, ECMO төхөөрөмжийг авах зайлшгүй шаардлага үүсээд байна.
ECMO төхөөрөмжийг өдгөө Герман, Япон, Итали улсуудад үйлдвэрлэдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.