Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Итали, Испани, Иранд хоногт COVID 19-ийн 1,000-3,000 гаруй шинэ тохиолдол илэрч, нас баралт дунджаар 90-170 бүртгэгдэж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

“ДЭМБ-ын гуравдугаар сарын 16-ны өдрийн мэдээгээр COVID-19 халдварын тохиолдол 10,982 болж, шинээр долоон улсад бүртгэгдсэн" тухай ДЭМБ-ын ажилтан н.Анузаяа Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр хэлэв.

Тэрбээр "24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 343 хүн нас барж, нийт тохиолдлын тоо 5,735-д хүрчээ.

БНХАУ-д нэг хоногийн дотор 27 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн нас барсан бол БНСУ-д 76 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн нас барсан нь халдварын тархалт буурч байгааг харуулж байна.

Харин Итали, Испани, Иран улсад өвчлөл болон халдварын тархалт нэмэгдсэн хэвээр байгаа бөгөөд хоногт 1,000-3,000 гаруй шинэ тохиолдол, дунджаар нас баралт 90-170 бүртгэгдэж байна.

Гуравдугаар сарын 15-нд Иран улсын Эрүүл мэндийн яаманд ДЭМБ-аас техникийн болон мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна" гэв.

Мөн тэрбээр "ДЭМБ-аас гаргасан амьсгалын замын эмчилгээний удирдамжийг шинэчилсэн. Тус удирдамжийн дагуу COVID-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдлын хүндрэлийг аль болох эрт тодорхойлж, эмнэлэгт халдвар тархах эрсдлээс сэргийлэхэд улс орнууд анхаарахыг зөвлөсөн" гэдгийг нэмж хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.