Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистан улс Хьюндэй компаниас 400 шинэ автобус худалдаж авах гэрээ байгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Хьюндэй Мотор компани Туркменистан улсын засгийн газартай 400 автобус нийлүүлэх, $60 саяын дүнтэй гэрээ байгуулснаа Ням гарагт зарлажээ.

Тус компанийн 27 хүний суудалтай “New Super Aero City” загварын автобусыг Туркменистан улсын зам тээврийн яам худалдаж авахаар сонгосон байна.

Хьюндэй компани 2008 онд анх Туркменистан улсад 500 ширхэг автобус нийлүүлж байсан бол өнөөдрийн нийлүүлэлтээ оруулбал нийтдээ 1,200 автобус зарж байгаа ажээ.

Гэрээний үр дүнд Туркменистаны нийслэл Ашгабат хотын гудамжинд зорчих бүх автобус “Hyundai Aero City” болж байгааг Хьюндэй Мотор компани мэдээлжээ.

Автобуснуудыг тавдугаар сараас үйлдвэрлэж эхлээд энэ оны сүүлээр нийлүүлэх юм байна.

“Туркменистаны иргэд манай автобусны чанарыг хүлээн зөвшөөрсний илрэл бол өнөөдрийн гэрээ болж байна. Тиймээс Хьюндэй Мотор компанийн хувьд энэ нь нэр төрийн хэрэг юм” гэж тус компанийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times