Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстанд коронавирусийн халдварын анхны тохиолдлууд бүртгэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Казахстанд коронавирусийн халдварын анхны тохиолдлууд бүртгэгджээ
Sara, ikon.mn - text to speech

Казахстан улсын хоёр иргэнээс шинэ коронавирусийн анхны халдвар илэрсэн тухай тус улсын эрүүл мэндийн сайд Елжан Биртанов өнөөдөр зарлажээ.

Гуравдугаар сарын 9 ба 12-нд Германаас тус тусдаа ирсэн хоёр иргэнээс халдвар илэрч, тэднийг Казахстаны хамгийн том хот Алматыгийн эмнэлэгт тусгаарлан эмчилж эхэлсэн байна.

Одоо түрүүлж ирсэн халдвар тээгчийн нисэх онгоцны зорчигчдыг олж тусгаарлах ажил эхлээд байгаа ажээ. Харин хоёр дахь тээгчтэй хамт ирсэн зорчигчдыг бүгдийг тусгаарлаж, хяналтад авсан тухай Казахстаны эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Тус улсад одоо бүх шатны сургуулиудыг хаагаад байгаа бол ирэх долоо хоногоос эхлэн олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг хориглох гэж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.