Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

СБД: Жирэмсэн, 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилчдадаа 7 хоногт гурван өдрийн цалинтай чөлөө олгохоор болжээ

Сүхбаатар дүүрэг
2020 оны 3 сарын 13
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Сүхбаатар дүүргийн фэйсбүүк хуудас
00:00 00:00
СБД: Жирэмсэн, 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилчдадаа 7 хоногт гурван өдрийн цалинтай чөлөө олгохоор болжээ
Sara, ikon.mn - text to speech

Шинэ коронавирусийн халдвар буюу COVID-19 өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссоос 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгосон билээ.

Тус чиглэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гуравдугаар сарын 30-ныг дуустал хэлтэс, тасаг, хороодынхоо жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагчиддаа долоо хоног бүрийн гурван өдөр цалинтай чөлөө олгохоор болжээ.

Ингэхдээ төрийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс чөлөөнд хамрагдсан албан хаагчдын ажлыг бусад нь орлох, өдрүүдийг нь зөрүүлэх зэрэг зохицуулалтыг хийсэн байна.

 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.