Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын ерөнхий сайдын гэргий шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Канадын ерөнхий сайдын гэргий шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдлоо
Sara, ikon.mn - text to speech

Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн гэргий Софи Грегорын шинжилгээний хариу эерэг гарч, шинэ коронавирусийн халдвар авсан болохыг тогтоосноо сая тус улсын албаны эх сурвалж мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан ерөнхий сайдыг 14 хоногийн хугацаанд тусгаарлахаар болжээ. Одоогоор Жастин Трюдогоос халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа тул шинжилгээ авалгүй, эмчийн хяналтад байлгана гэж Канадын засгийн газар мэдээлсэн байна.

Трюдогийн гэргий Софи Грегор хэд хоногийн өмнө Их Британийн Лондон хотод болсон арга хэмжээнд оролцоод буцаж ирсний дараа түүнээс ханиадтай төстэй өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн юм.

Одоогоор Софигийн биеийн байдал сайн, халдварын шинж тэмдэг нь сулавтар байгааг мэдэгдэлд өгүүлжээ. Ерөнхий сайд Жастин Трюдо тусгаарлагдах хугацаанд биеийн байдлаа хянуулахаас гадна утсаар болон виртуал холбоогоор хуралдах, ярилцах зэрэг өдөр тутмын ажлаа хэвийн гүйцэтгэх гэнэ.

 

Эх сурвалж: BBC

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.