Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: ӨМӨЗО-ноос Ховд аймгийн Ярантын боомтоор орж ирсэн нэг гэр бүлийн гурван хүнийг тусгаарлан, ажиглаж байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр COVID-19 халдвартай холбоотой ээлжит мэдээллээ хийх үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тусгаарлагдсан, ажиглалтад байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нэгдүгээр сараас хойш нийт тусгаарлан ажиглалтад орсон 1,248 хүн байна. Өнөөдөр Цэргийн төв эмнэлэгт 65, Сэлэнгэ аймагт тусгаарлалт болон ажиглалтад 8, Жаргалантын амны сувилалд байгаа 23 хүнийг тус тус ажиглалтаас гаргана. Биеийн эрүүл мэндийн байдал нь сайн, зовууриуд тухайн иргэдэд илрээгүй. 

Тусгаарлан ажиглалтад буй хүмүүсийн биеийн байдал хэвийн, зовуурьгүй байгаа.

Тусгайлан ажиглах байрыг ажиллуулж байгаа бүх байгууллагууд архаг өвчтэй иргэдэд хоолны дэглэм баримтлах зөвлөгөөний дэмжлэг үзүүлж байгааг хэлье. Байранд буй иргэдэд хоолны дэглэм үзүүлж байна. 

Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэг гэр бүлийн гурван хүн орж ирсэн. Энэ хүмүүс ӨМӨЗО-ны Бор тал аймгийн Анхилаг суманд хөл хорионы улмаас нэг айлд байж байгаад хорио цуцлагдаад эх орондоо ирсэн. Ховд аймгийн онцгой комисс хуралдаж гэр бүлийн гурван хүнийг Ярантын боомт дээрх гаалийн хоёр өрөө байранд тусгаарлан ажиглаж байна. Холбогдох хүмүүс тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.  Биеийн байдал нь сайн, өөрчлөлтгүй.

ХӨСҮТ дээр байгаа халдвар илэрсэн Франц улсын иргэний биеийн байдал хүндэвтэр, амийн үзүүлэлтүүд нь тогтвортой байна. Иргэн нь гомдол гаргасан зүйл байхгүй бөгөөд эмч нарын зөвлөгөөг чанд биелүүлэн ажиллаж байна.

Мөн өчигдөр уламжлалт анагаах ухааны докторуудын боловсруулсан зааврыг батлахаар явж байна.

Олон улсын мэргэжлийн нийгэмлэг холбоодуудтай бид холбоо барин ажиллаж байна. Жишээ нь бөөрны нийгэмлэгээс бөөрний эмгэгтэй хүн  коронавирус тусвал ямар эмчилгээ хийж зөвлөгөө өгөх талаар зөвлөгөө авч ажиллаж байна.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/205169773874682/?t=3
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.