Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

О.Ариунтуяа: ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхааруулж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
О.Ариунтуяа: ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхааруулж байна
Sara, ikon.mn - text to speech

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ын гуравдугаар сарын 10-ны мэдээллээр дэлхийн 109 улсад COVID-19 халдварын нийт 113,702 тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 203 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4,012 болжээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр таван оронд халдвар бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-д 17 нас баралт, 20 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол БНСУ-д 131 тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.

БНСУ-д нийт 180 мянга гаруй хүнд лабораторийн шинжилгээ хийхэд 89 хувьд нь халдвар илрээгүй аж.

Итали улсад 1,797 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 10 мянга даван, нас барсан хүний тоо 631-д хүрч, хоногт 168 хүн нас баржээ. Харин Иранд 595 тохиолдол шинээр нэмэгдсэн нь тус улс БНХАУ-аас гадна олон тооны халдвар бүртгэгдсэн гурван орны тоонд орж байгаа юм.

ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхааруулсан. Гэхдээ хязгаарлалт хийж болж буйг зарим улс орны жишээ харуулж байна. 

COVID-19-ийн тархалт дэлхийн улс орнуудад:

  1. Тохиолдол бүртгэгдээгүй,
  2. Голомтлон гарах,
  3. Импортын тохиолдлоор бүртгэгдсэн,
  4. Хүн амын дунд өргөн тархаж байгаа гэсэн дөрвөн хувилбараар гарч байна.

Манай улсад батлагдсан тохиолдлын жишээнээс харахад, тохиолдлын хавьтлыг нэг бүрчлэн тодорхойлон ажиллаж байна.

Гэхдээ халдвартай холбоотойгоор хувь хүн, байгууллагыг гадуурхах, үндэслэлгүй мэдээлэл тараах, олон нийтийг төөрөгдүүлж айдаст түгшүүрт автуулахгүй байхыг бүх улс, оронд ДЭМБайгууллага анхааруулсаар байна” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.