Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭМЯ-ны 119 дугаарт 900 гаруй дуудлага ирсний 300 гаруй нь хуурамч. Ингэж ажилд садаа болохгүй байхыг хүсье"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
"ЭМЯ-ны 119 дугаарт 900 гаруй дуудлага ирсний 300 гаруй нь хуурамч. Ингэж ажилд садаа болохгүй байхыг хүсье"
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын талаар ээлжит мэдээллээ танилцуулж байна. /2020.03.11/

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/720689945138050/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус халдвар таван оронд шинээр бүртгэгэдсэн байна.

Сүүлийн үеийн мэдээллээр АНУ-д өвчлөл өндөр тархалттай байна. Японд өчигдөрийн байдлаар 59 тохиолдол  бүртгэгдсэн өдөр байсан тул үндсэндээ бүх олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна.

Бид бас бэлэн байдлаа хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Өчигдөр ДЭМБ-ийн удирдах зөвлөл  хуралдсан байна. Ингэхдээ COVID-19 нь цар тахлын хэмжээнд хүрэхэд маш ойрхон байгаа хэдий ч дэлхий хяналтандаа авч чадах цар тахал болох магадлалтай байна гэж мэдээлсэн байна.

Мөн ДЭМБ-ын ерөнхий захирал хэлэхдээ “хэн нэгнийгээ гадуурхахгүй, бүх шатандаа эрч хүчтэй, эв нэгдэлтэй байж гэмээн бид энэ цар тахлын ард гарна гэдгийг онцгойлон анхааруулсан байна” гэв.

ЭМЯ-нд өчигдрөөс эхлээд 119 гэсэн 24 цагийн утас ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 900 гаруй дуудлага ирсэн. Үүнээс 300 гаруй дуудлага нь хуурамч дуудлага байлаа. Ард түмнийг ажилд садаа болохгүй байхыг хүсэж байна" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.