Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Химийн бодис худалдахаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Экологийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудсаас авав.

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны хажууд 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдөр “Луна” нэршилтэй 1 килограмм химийн бодисыг худалдахаар тээвэрлэж явсныг илрүүлэн таслан зогсоолоо.

Монгол Улсын иргэн П, Б, Д, Н, А нар бүлэглэн химийн бодисыг худалдахаар суудлын тээврийн хэрэгсэлд бодисыг хадгалж байсныг тогтоож гэмт этгээдүүдийг баривчлан, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээр хэргийн газрын үзлэг хийж, гадуураа төмөр хайрцагтай, шилэн савалгаатай, химийн бодисыг эд мөрийн баримтаар хураан авч Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Уг химийн бодис нь 700 градуст хайлж задрал явагддаг, биологийн шинж чанар нь задралын үеийн уураар амьсгалахад хортой хүний биеэс гадагшилдаггүй бодис юм гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.