Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Японд зорчсон хоёр иргэн, Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн сэжигтэй зургаан тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлалаа"

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн хурлын үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ажиглалтад авсан хүмүүсийн тоо болон, тусгаарлах зөвлөмжийг журам болгон гаргахаар бэлтгэж буй талаар танилцуулав. Тэрбээр "Өчигдөр Улсын Онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, иргэн өөрийгөө хэрхэн тусгаарлах талаар өмнө нь зөвлөмж гаргадаг байсан бол одооноос журам болгон гаргаж, Шадар сайдаар батлуулан хэрэгжүүлэхээр болоод байна. Ингэснээр иргэний хариуцлагыг тодотгож, журмыг зөрчвөл хуулийн ямар хариуцлага хүлээхийг оруулж өгнө.

Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан 4.2 тэрбум, Азийн хөгжлийн банкны санхүүжилт 4.2 тэрбум төгрөгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч дууссанаар эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн.

Өнөөдрийг хүртэл нийт 916 иргэнийг ажиглалтад авч хянасан бөгөөд одоогоор 500 иргэн ажиглалтад байна. ХӨСҮТ-д хяналтад орж, шинжилгээнд хамрагдсан 262 иргэн байв" гэв. 

Түүнчлэн 

  • Өнөөдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 22 зорчигчоос сэжигтэй болон ажиглалтад авсан тохиолдол байхгүй.
  • Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 82 иргэн ирснээс Япон улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. 
  • Москва-Улаанбаатарын онгоцоор 96 зорчигч ирсэн. Үүнээс сэжигтэй тохиолдол зургаан хүнийг ХӨСҮТ-д, голомтоос ирсэн 6 хүнийг ажиглалтад авсан хэмээн мэдээллээ.