Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шинчёнжи сүм коронавирусийн тархалттай тэмцэх үйлсэд 12 тэрбум вон хандивлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Шинчёнжи сүм коронавирусийн тархалттай тэмцэх үйлсэд 12 тэрбум вон хандивлажээ
Sara, ikon.mn - text to speech

Өмнөд Солонгост тархсан Covid-19 вирусийн гол тараагч болоод байгаа Шинчёнжи сүм шашны байгууллага коронавирусийн тахалтай тэмцэх үйлсэд зориулан 12 тэрбум вон ($10.1 сая) хандивлаж байгаагаа өнөөдөр зарлажээ.

Хандивын 10 тэрбум воныг тус сүмийн Дэгү хот дахь салбар гаргаж байгаа бол 2 тэрбумыг нь төв удирдлагаас гаргаж байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост коронавирусийн халдварын нийт 5,766 тохиолдол бүртгэгдээд байгаагийн ихэнх хэсэг Дэгү хотын Шинчёнжи сүмтэй холбогдсон юм.

“Олон хүнд вирусийн халдвар тараасан хариуцлагаа ухамсарлаж, засгийн газрын тэргүүлсэн урьдчилан сэргийлэх үйлсэд бид бүх чадлаараа тусалж байна. Халдвартай бүх өвчтөн эдгэрч, нөхцөл байдлыг тогтворжуулахын төлөө бид бүгдээрээ залбирч байгаа” гэж тус сүмээс гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Энэ долоо хоногийн эхээр Шинчёнжи сүмийн үүсгэн байгуулагч Ли Ман Хэ хэвлэлийн хурал зохион байгуулж, Өмнөд Солонгосын иргэдээс уучлал гуйсан юм.

 

Эх сурвалж: Yonhap News

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.