Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Уушгины хатгалгаагаа эмчлүүлж байгаа хүмүүсээс түүврийн аргаар 60 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 халдвар илрээгүй"

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ээс COVID-19 халдварын шинжилгээний хариуг ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны гуравдугаар сарын 3-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй.  Гуравдугаар сарын 4-нд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Мөн нэмж нийт 14 хүнийг ажиглалтад авсан.

Бид сэжигтэй тохиолдлыг шинжилж, ажиглалтад авахаас гадна уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрэгчдээс санамсаргүй түүврээр 60 хүнийг сонгон авч, шинэ коронавирусийн халдвар байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийхэд COVID-19 халдвар илрээгүй. Энэ бол баталгаажуулах тандалт судалгаа юм" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.