Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцсэн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлжээ.

Тэрбээр шинэ коронавирусийн халдвар тархсан газраас буюу БНСУ-аас Японоор дамжин өчигдөр эх орондоо ирсэн юм. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу халдвар тархсан газраас ирж байгаа иргэдийг тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан эсэхийг тогтоож байгаа. Гэтэл Ц.Бат-Энх УОК-ын энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, тусгаарлагдахаас татгалзжээ. Улмаар төрийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй Ц.Бат-Энхийг албадан тусгаарласан байна. 

Харин энэ асуудал намын даргын түвшинд хүрч, Ц.Бат-Энхэд хариуцлага тооцохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгажээ. Ингээд МАН-ын генсек Д.Амарбаясгалан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. 

Ц.Бат-Энх нь “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний хөгжлийн асуудал хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2016 онд МАН-ын нарийн бичгийн даргаар сонгогдсон юм. 

Улмаар 2017 оны арваннэгдүгээр сард хуралдсан МАН-ын XXVIII ээлжит хурлаас нарийн бичгийн даргаар дахин сонгогдон ажиллаж байжээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.