Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш 08:00 цагаас авто тээврийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн ХААНА

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Онцгой комиссын шийдвэрийн дагаа маргааш буюу хоёрдугаар сарын 23-27-ныг дуустал улс, хот хоорондын авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн хааж байгаа билээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гаргасан энэхүү шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар хотын найман постыг 14 болгож, хяналт тавих ажлыг зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн Онцгой комиссын хурлаар танилцууллаа. 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нэвтэрч болох бүх зам дээр пост ажиллах юм байна. 

Энэхүү хязгаарлалт дуусах өдөр буюу 27-ноос эрүүл мэндийн ажилтнуудад тухайн постууд дээр ажиллаж, нэвтрэх бүх тээврийн хэрэгслийг зогсоож, тээврийн хэрэгслийн дугаар, тухайн машинд зорчиж буй бүх иргэний мэдээлэл, аялал эхэлсэн болон дуусах газрын мэдээлэл зэргийг бүртгэлжүүлэн авч, цахим санд оруулах юм байна.

Ингэснээр олон улсын хэмжээнд явуулж буй тандалтын түвшинд ажиллаж, халдвар бүртгэгдсэн тохиолдолд нэгдүгээр болон хоёрдугаар хавьтагчдын хялбар тогтоох боломж бүрдэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.