2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-1°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
16:00
S32
17°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
11°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31

Нийслэлийн алслагдсан хэсэг рүү орж, гарахад иргэний холбогдох бүх бичиг баримтыг шалгаж нэвтрүүлнэ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 22
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын тавдугаар хуралдаанаараа  тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн буюу улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл БҮРЭН ХОРИГЛОХ шийдвэр гарсан. Мөн дээрх өдрүүдэд галт тэрэгний хөдөлгөөнийг ч хориглосон.

Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл /Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гарам/-ийн хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах байнгын хяналтын цэгүүдэд цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавина.

Иймд иргэдийг батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ. 

Мөн Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн алслагдсан хэсэг болох Туул тосгон, Био комбинат, Өлзийт хороолол, 361 гарам зэрэг рүү орж гарахад жолооч нарын тэнд оршин суудаг болохыг тодорхойлсон иргэний бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх бүртгэлийн хаяг, албан байгууллагад ажилладаг болохыг нотолсон ажлын үнэмлэх, ажлын томилолт зэргийг биедээ авч явж, хяналт тавьж буй алба хаагчдад танилцуулж шийдвэрлүүлнэ гэв. 
https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/630836861035667/

 


 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x