Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ: Ням гарагт Сөүлээс ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлана гэдэг нь ташаа мэдээлэл

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зарим мэдээллийн хэрэгслээр Ням гарагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай мэдээлэл гараад байна.

Уг мэдээллийн талаар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодруулахад "Энэ талаар албан ёсны мэдээлэл алга" гэж хариуллаа. Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас "Солонгосоос ирэх иргэдийг тусгаарлана гэж мэдээллээгүй" гэсэн юм.

Харин дээрх мэдээллийн дагуу Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК албан ёсны тайлбар гаргасан байна. Үүнд

"2020 оны 02 дугаар сарын 23-ны Ням гарагийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай эх сурвалж тодорхой бус, илтэд худал мэдээлэл олон нийтэд тарааж буйд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК харамсаж байна.

Бид Улсын Онцгой Комиссын Коронавирусийн (COVID-19) асуудал хариуцсан хурандаа н.Мандахбаяраас тодруулахад дээрх мэдээлэл ташаа болохыг хэлсэн.

Иймд дээрх мэдээллийн сайтууд зорчигчдыг төөрөлдүүлсэн худал мэдээллээ залруулж дахин иймэрхүү эх сурвалж тодорхой бус мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна" гэжээ.

Одоогийн байдлаар МИАТ ТӨХК-ийн Сөүл чиглэлийн нислэг хуваарийн дагуу хэвийн үйлдэгдэж байгаа аж.

 

Эх сурвалж: МИАТ ТӨХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.