Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN

НЗДТГ-т

10:00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагаас Коронавирусийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

Эрдэнэс таван толгойн компанийн байранд

11:00 цагаас 1,072 хувьцааны ноогдол ашиг хэрхэн авах талаар хэвлэлийн бага хуралтай.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

11:00 цагаас Өмчийн ашиглалт удирдлагын газраас Урт цагааны барилгын асуудлаар мэдээлэл хийнэ.

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны байранд

11:40 цагаас тус алба Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

ХНХЯ-нд

12:00 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

12:00 цагаас Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны удирдлагууд өндөгний импортын татвар болон дотоодын хэрэглээний талаар мэдээлэл хийнэ.

Ардчиллын өргөөнд

12:00 цагаас АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагаас Автомашинтай жагсагчид Төрийн байгууллагуудын автомашины худалдан авалтын зардлын талаар мэдээлэл хийнэ.

12:45 цагаас “Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл” ТББ-аас “Төрийн алдаатай бодлого, эрх мэдэлтний хариуцлагагүй байдлаас болж, хүний амь сүйдсэнийг хэн хариуцах вэ?” сэдвээр мэдээлэл хийнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.