Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Энхтүвшин: Гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тосны экспортыг сэргээх шийдвэр гаргалаа

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоосон шийдвэрийг цааш үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцжээ.

Энэ талаар Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоосон шийдвэрийг цааш үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцлээ.

Ингээд гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тос тээвэрлэлтийг сэргээх шийдвэр гаргаж, холбогдох бэлтгэлийг хангах ажлын сайд, дарга нарт үүрэг болгож байна.

Тээврийн хэрэгслийн жолооч нарыг ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисоор хангах, сэжигтэй тохиолдол гарсан үед тусгаарлах байрыг бэлдэх гэх мэт асуудлыг холбогдох албаныханд даалгалаа.

Шинэ коронавирусийн халдвар гарсан улс орнууд руу аялал зохион байгуулахгүй байхыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад мөн үүрэг болгож байна" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.