Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бадрал: Хулгайн замаар явж, өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулъя

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, хот хоорондын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас эхлэн 27-ны 08:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. 

Тус шийдвэрийг танилцуулах үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Өнөөдөр, маргаашдаа цас ихээр орж, цасан шуурга болж байна.

Зам хаах шийдвэр нэгэнт гарсан. Жолооч нарт анхааруулахад хулгайн замаар гарч яваад цасанд сууж, хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах, өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна. 

Цасанд суугаад цагдаагийн байгууллага, онцгой байдлын албаны үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг тул дээрх үйлдлийг гаргахгүй байхыг хүсье. 

Мөн өнөөдөр Улсын комиссын хуралдаанаар нислэгийн тасалбар буцаахад суутгал авч буй асуудлыг хэлэлцэн, үүнийг таслан зогсоосон. Тиймээс тасалбар буцаалттай холбоотой ямар нэгэн асуудал гарсан бол Улсын Онцгой комисс болон Зам, тээврийн хөгжлийн яаманд хандах боломжтой" гэлээ.