2020/04/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
18:00
S32
12°
19:00
S30
10°
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29

БНСУ-д коронавирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байна!

ikon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Гэрэл зургийг М.Халиун

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлж байна

2020 оны хоёрдугаар сарын 19-ний 09:00 цагийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол нийт 46 болж огцом өсөөд байна. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байна.

Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчеон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчеон олон улсын нисэх буудлаас илэрсэн. Иймээс иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

  • Гараа сайтар савандаж, тогтмол угаах
  • Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх
  • Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх
  • Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх
  • Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих

Хэрэв танд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09:00-22:00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандана уу. БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэлтэй тогтмол танилцаж байна уу.

Нэмэлт мэдээлэл:

2020.02.20, 11:06 цагийн байдлаар

Улс, бусад
 
Халдвар авсан Нас барсан Бүрэн эдгэсэн
БНСУ 82 0 16
БНСУ-ын хууль зүйн яамнаас мэдээлснээр Монголын 48,185 иргэн тус улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x