Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ниссан компани сарын $700-ын төлбөртэй автомашин түрээсийн үйлчилгээг АНУ-д нээжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хэрэглэгч нь өдөр бүр өөр өөр загварын автомашин сонгож унах боломжтой түрээсийн үйлчилгээг Японы Ниссан компани АНУ-ын Хьюстон хотод туршилтаар нээжээ.

“Nissan Switch” нэртэй уг үйлчилгээ нь ангиллаасаа хамаараад сарын тогтмол $699, эсвэл $899-ийн төлбөртэй.

“Select” ангиллын хэрэглэгч нь Altima, Rogue, Pathfinder зэрэг Ниссаны загваруудаас чөлөөтэй сонгож хэрэглэх бол “Premium” ангиллын хэрэглэгч нь Maxima, Murano, Armada зэрэг бусад загваруудын сонголттой байх ажээ.

Автомашиныг сарын хураамжтай түрээсээр ашиглуулах үйлчилгээг Lexus, Audi, Volvo, Mercedes-Benz зэрэг хэд хэдэн үйлдвэрлэгч зах зээлд санал болгож эхлээд байгаа.

Сарын хураамжинд автомашины загваруудаас өдөр бүр сольж унах хязгааргүй эрх, хүргэлт, цэвэрлэгээ, даатгал, урсгал засварын зардал багтжээ.

 

Эх сурвалж: Business Insider