Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв болоод байгаа Хятадын Хубэй мужид өчигдөр бүртгэгдсэн шинэ халдварын тоо огцом буурсан тухай өнөөдөр өглөө мэдээллээ.

Лхагва гарагт тус мужид шинээр 349 халдварын тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нэгдүгээр сарын 25-наас хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн тоо юм. Өмнөх өдөр нь 1,693 халдвартай хүн шинээр бүртгэгдэж байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт болжээ.

Харин нас барсан өвчтөний тоо өчигдөр 108 байсан нь өмнөх өдрийн 132-оос мөн буурсан үзүүлэлт болж байна.

Өнөөдрийн шинэ тоо баримтыг нэгтгэвэл дэлхий даяар Covid-19 вирусийн халдвар авсан 75,291 тохиолдол бүртгэгдэж, 2,120 өвчтөн нас баржээ.

Халдвар авсан хүмүүсээс бүрэн эдгэрсэн нь 14,452 болж байна.

 

Эх сурвалж: Reuters, South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.