Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх Х.Бат-Ялалтыг цагдан хорих саналыг хүлээн авахаас татгалзав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурорын газраас “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлжээ. Уг саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцлээ. 

Шүүх Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно/ гэж заасныг үндэслэн Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналаа ирүүлжээ.

 

 

Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх