Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар цас орно

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 21-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Харин өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орно гэдгийг мэдээллээ. 

Хоёрдугаар сарын сарын 19-ний 20:00 цагаа­с 20-ны 20:00 цаг хүртэл Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө хүйтэрч 11-13 градус хүйтэн байхыг мөн хэлэв. 

 
эх сурвалж: ЦУОШГ

2020 оны хоёрдугаар сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 21,23-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэхээр байна. 

"Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүй тул

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байна" гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.