Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Айл хэсэхгүйгээр шинэлэх хамгийн КҮҮЛ санаанууд

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Уйтай, урт өвөл харьж урин хавар айсуй. Уршигт коронавирусийн халдвар дэлхийгээр дэгдсэнээс үүдэн урьдчилан сэргийлэхээр сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглосон нь зарим бизнес эрхлэгчдийн хувьд “ташуур” болсон ч жилийн жилд бэр, хүргэн нэхүүлэн гал тогоонд “DJ” “хоккейчин” хийх бидний хэдэн залууст “далим” болсон гэхэд хилсдэхгүй. Эрүүл байхад ахиад олон олон сар шинийн баяр тэмдэглэнэ хэмээн ерөнхийлөгч маань ч уриалаад буй.

Харин хөл хорио тогтоосон энэ үеэр айл хэсэж “торгуулахгүй”, хэтрүүлэн идэж жин нэмэхгүй, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж халуун ам бүлээрээ гэртээ шинэлэх хамгийн өвөрмөц санаануудыг бид хүргэж байна.

#Шинэ хоол туршиж үзэх

Ууц, бууз, хэвийн боов зэрэг уламжлалт хоолыг энэ жил шинээр орлуулбал ямар вэ? Төрөл бүрийн амттан, өөрийн гэсэн гарын хоолтой болох энэ хэдэн өдрийг бүү алдаарай. Сар шинийн уур амьсгал бүрдүүлмээр байвал гэр бүлийнхэндээ зориулан дэлхийн улс орнуудын 30 гаруй төрлийн буузны мэргэжилтэн болоорой.

Тухайлбал,

#Итали Ravioli

 

Бяслаг, цөцгий бүх төрлийн ногооны төгс хослол болсон шинэлэг итали буузыг эндээс хийж сураарай.

#Турк Manti

 

Тараг, халуун чинжүү, хайлуулсан цөцгийтэй хоршин төгс амтыг мэдрүүлэх бичил банш хийх жорыг энэ холбоосоор аваарай.

#Польшийн Pierogi

 

 Нухшилсан төмс, татсан мах, бяслаг, жимс зэргийг элдсэн гуриланд ороонд чимхэж сонгинотой тосонд шардаг байна. Жорыг эндээс авна уу.

#Солонгос кимчитэй бууз:

 

Махаа кимчигээр амтлаад эсвэл дан кимчигээр бууз чимхэж үзээрэй, маргаангүй догь байх болно. Энэ жороор туршаад үзээрэй.

#Энэтхэг momo

Хойд Энэтхэг, Төвдөд алдартай momo буузыг мах бяслаг, ногоогоор хийдэг бөгөөд жигнэсний дараа улаан лоолийн сүмстэй хамт иддэг байна. Жорыг эндээс аваарай.

#Бразил Samosa

 

Гурвалжин хэлбэртэй шаржигнасан Samosa нь төмс, сонгино, шош болон хонины мах, сэвэг зармаар хийдэг. Хэрхэн хийх жорыг энэ холбоосоор үзнэ үү.

#Алимтай бууз

 

Хачирхалтай сонсогдож мэдэх ч алимаар хийсэн бууз нь АНУ-ын Пенсильван орчимд Amish нэрээрээ алдартай. Нухшилсан алимыг, шанцай, элсэн чихрээр амталж, зузаан элдсэн гуриланд чимхэн бууз хэлбэртэй болгон шарах шүүгээнд шарна. Зуухнаас нь гарсан даруйд зайрмаг, ванилтай идвэл янзтай. Жорыг эндээс.

#digiZOLGOO- Цахим золголтын давлагаанд та ч бас нэгдээрэй

 

-Дижитал эринд амьдарч буй залуус бидэнд зориулан найз нөхөд, хамаатан садан, ажлынхантайгаа сошиалаар золгох сонирхолтой басхүү зугаатай давлагааг үргэлж шинийг санаачлагч U-Point-ийн залуус нэвтрүүлжээ. Хүн бүрээс ирэх ижил үгтэй сар шинийн мэндчилгээнд дөрвөн мөрт хайж, хариу барих нь цаг ард үлджээ. Та U-Point-аппынхаа “digiZOLGOO” цэсээс цагаан сартай холбогдолтой хөгжилтэй, хөөрхөн стикерүүдээс сонгон дотны хүмүүстээ мэндчилгээ илгээгээрэй.

 

Монгол хүн байна даа, “яаж хоосон золгох вэ” гэж бодож байна уу? Тэгвэл золгооны мөнгөний оронд U-Point оноо илгээх боломжийг нэвтрүүлсэн нь бүр догь санагдав.  

а 100-10,000 хүртэлх оноогоо хөгжилтэй стикерийн хамт илгээн золгоорой. Хэрэв өөрийгөө мөнгө барьж золгохоор “хөгшрөөгүй” гэж үзвэл 0 оноотой “тэвэр дүүрэн үнсэлт, цэвэр агаар” зэргээр бэлэг барьж золгож болох нь ээ.

 

Вэб сайт холбоос: https://www.upoint.mn/

Facebook холбоос: https://www.facebook.com/upoint.mongolia

Twitter холбоос: https://twitter.com/upointmn

Instagram холбоос: https://www.instagram.com/upoint.loyalty/

Aппликейшн татах холбоос: http://smarturl.it/UPfbp

Видео холбоос: https://www.facebook.com/352461908694888/videos/152496439077660/?channel_entry_point=page&channel_id=352461908694888

https://www.facebook.com/upoint.mongolia/videos/152496439077660/

#Netflix-ийг “хашраах”

 

Цаг цагаар нэг цадна, цагаан сараар кинонд цадвал ямар вэ? Эртнээс бодож явсан ч үзэж амжаагүй кинонуудаа сар шинийн баярын энэ өдрүүдэд гэр бүлээрээ“машиндаарай.”

Та киноны жагсаалтаа гаргаж амжсан уу. Үгүй бол киноны хорхойтнууддаа зориулан энэ сард netflix-д орсон кинонуудын жагсаалтыг хүргэж байна.

#Dance Dance Dragon

 Гэр бүлд халуун дулаан уур амьсгал инээд бэлэглэх цагаан сарын тухай инээдмийн жанрын Сингапур киног заавал үзээрэй.

#The Last Thing He Wanted

 

Ben Affleck, Anne Hathaway, Willem Dafoe нарын тоглосон сэтгүүлчдийн тухай улс төрийн триллер кино юм.

#My Holo Love (Нэгдүгээр бүлэг)

 

Хайрын тухай уран зөгнөлт Солонгос драмыг энэ өдрүүдэд үзээрэй.

#The Expanding Universe of Ashley Garcia (Нэгдүгээр бүлэг)

 

АНУ-ын NASA-д ажилладаг робот инженер, сансар судлаач 15 настай хүүгийн  адал явдлыг өгүүлэх инээдмийн кино юм.

#Crush Landing on you

 

Солонгос төдийгүй дэлхийн үзэгчдийг байлдан дагуулаад буй  БНСУ-ын алдарт жүжигчин Сон И-Жин, Хён Бин нарын тоглосон хайрын түүх өгүүлэх, инээдмийн уран сайхны киног та үзэж амжилгүй яваа юм биш биз? Тэгвэл сар шинийн амралтын өдрүүдэд энэ киног үзэх нь хамгийн таатай хугацаа юм

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.