Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10,000 амны хаалт оёж, үнэ төлбөргүй тараана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өмнөд хөршид дэгдсэн шинэ коронавирус дэлхий нийтэд тахлын хэмжээнд хүрэх аюул тулгараад байгаа юм. Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо эхний ээлжинд 10,000 амны хаалт оёж, эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар ажиллаж байна.

Энэхүү маск нь элдэв харшил өгөхгүй, цэвэр даавуун материалаар хийсэн /хүүхдийн өлгийний даавуу/, амьсгалахад хүндрэл учруулахгүй, олон удаа угааж, индүүдэн хэрэглэх боломжтой юм. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд, хайртай хүмүүсийнхээ төлөө, эрүүл нийгмийн төлөө сайн дураараа амны хаалт оёх иргэд МЭХ-той холбогдоно уу.

Жич: Гэрээрээ оёж болно.

Хайртай хүмүүсийнхээ төлөө гараа сайн савандаж угааж, амны хаалтаа тогтмол зүүхийг МЭХ-ноос уриалж байна.

 

Эх сурвалж: Монголын эмэгтэйчүүдийн холбоо 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.