2020/04/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,781.19₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
15°
|
-2°
14:00
S32
10°
15:00
S32
12°
16:00
S32
13°
17:00
S32
12°
18:00
S32
11°
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31

Д.Нямхүү: Өнөөдрийн байдлаар тусгаарласан шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол байхгүй

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ коронавирусийн халдварын сэжигтэй таван тохиолдлын хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр "Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэнийг тусгаарлаж шинжилгээ авсан бөгөөд таван хариу сөрөг/халдваргүй/ гарсан. Өчигдөр буюу 18-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдэгүй. Өнөөдрийн байдлаар тусгаарласан сэжигтэй тохиолдол алга байна" гэдгийг хэллээ.

"Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мөн лаборатори, оношлуурын талаар ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн А.Баярзаяа "ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мэргэжлийн боловсон хүчин ч хангалттай байдаг.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лаборатори болохынхоо хувьд Японы халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан.

Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа. Энэ оношлуурыг ДЭМБ-ын лавлагаа таван лабораторийн нэг болох Токиогийн лавлагаа лабораториос хүлээн авч, шинжилгээний дүнгээ Япон руу илгээн баталгаажуулж байна. Ер нь бол ХӨСҮТ-ийн лаборатори Токиогийнхтой яг адил тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хэрэглэж байгаа" хэмээн хэллээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x