Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Тээврийн ухаалаг системийн үйл ажиллагаа жигдрэх үеэс дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцална"

ikon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Түгжрэл хөдөлгөөний ачааллыг шийдэх чиглэлээр ойрын хугацаанд хийгдэж байгаа ажлуудын тоймыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газраас хүргэж байна.



Хоёрдугаар улиралд багтаан авто зогсоолын шинэ шийдлүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна

Ингэхдээ бид авто зогсоолыг илүү олон болгож, төлбөрийн системийг цахимаар буюу апп-аар, мессежээр, тасалбараар гэсэн хэлбэрүүдээр зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа эхлүүлээд байна.

Ингэхдээ  их тойруугийн дотор 25,382 авто машин зогсох зогсоолыг бий болгох юм. Мөн авто зогсоолын журамд өөрчлөлт оруулж төлбөрийг хотын 1,2,3 р бүсэд харилцан өөр өөр байхаар төлөвлөж байгаа бас авто зогсоолд дагаж мөрдөх шинэ стандартыг боловсруулаад байна

Улаанбаатар хотын зарим нэг авто замыг тодорхой хэмжээнд төлбөртэй болгоно

Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн RFID технологид суурилсан хяналт удирдлагын системийг нэвтрүүлэх, video management system - ийн бүртгэл удирдлагын системийг хөгжүүлэх зэргээр татвар, оношилгоо, бүртгэл, зөрчлийн хяналтыг цахимжуулж Улаанбаатар хотын зарим нэг авто замыг тодорхой хэмжээнд төлбөртэй болгох замаар тээврийн хэрэгсэл нэг бүрийг хяналттай болгох ажлыг 2 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтыг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулна

Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтыг шинээр батлагдсан стандартын дагуу “Бүс” тэмдгээр албажуулж мөрдүүлэх юм. Цаашдаа авто зогсоолын шийдэл, тээврийн ухаалаг системийн үйл ажиллагаа жигдрэх үеэс дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлах төлөвлөгөөтэй байна.

Замын тэмдэглэлд өөрчлөлтүүд хийнэ

Замын хөдөлгөөнийг илүү таатай, илүү эрчимтэй болгох зорилгоор хоёрдугаар улирлаас эхлэх замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг өөрчлөн зохион байгуулна. Өөрөөр хэлбэл замын тэмдэглэлд дараах өөрчлөлтүүдийг хийнэ.

Үүнд: Уулзварт орохоос өмнө эргэх үйлдлийг гүйцэтгэх боломжийг, хориглосон гэрлээр уулзварт орж нэвтрэх зогсох шугамыг, уулзвар дотор дагаж мөрдөх шугамыг, явганы гарц дээр явганы хөдөлгөөний урсгалыг тодорхой болгох зэрэг ажлууд ба замын цагаан шугамыг тод байлгах үүднээс байнгын угаалга цэвэрлэгээ хийлгэх, замын будгийн стандартыг хатуу дагаж мөрдүүлэх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Замын тэмдгийг хөдөлгөөнд оролцогч нарт илүү ойлгомжтой, тод харагдуулах, мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор стандартын дагуу зарим нэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна.

Жишээ нь: Өнгө нь гандаж муудсан тэмдгүүдийг бүрэн солих, нэг шон дээр тухайн орчны 3 хүртэлх тэмдгийг нэгтгэж байрлуулах.

Стандарт журамд нийцээгүй тэмдгүүдийг сайжруулж солих, зүүн гарын эргэлтийг уулзвар бүр дээр мөрдүүлэх гэх мэт.

Үүнээс гадна 2020 онд нийслэлд нийтийн тээврийн олон төрлүүдийг нэвтрүүлэх, сургуулийн автобусны тоог нэмэх гэх олон ажлууд төлөвлөгдөөд байна.