Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо Хятадад 2,000 хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирусийн өвчлөлийн талаар сүүлийн 24 цагийн мэдээллийг Хятадын Хубэй мужийн захиргаа өнөөдөр өглөө зарлалаа.

Мягмар гарагт тус мужид нийт 1,693 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 132 өвчтөн нас баржээ.

Өмнөх өдөр нь 1,807 шинэ халдвар бүртгэгдэж, 93 өвчтөн нас барсан юм.

Өнөөдрийн шинэ тоог нэмж тооцвол Хятадын эх газарт илэрсэн нийт халдварын тохиолдол 74,129, нас барсан хүний тоо 2,000 болж байна.

Дэлхий даяар халдварын тохиолдлын нийт тоо 75,122, нас барсан хүний тоо 2,005 болсон бол халдвар туссаны дараа бүрэн эдгэрсэн хүний тоо 12,624 болжээ.

Хятадын эх газраас гадна Covid-19 вирусийн халдвараар нас барсан таван тохиолдол Хонг Конг, Япон, Филиппин, Франц, Тайваньд бүртгэгдээд байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүд гамшгийн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөгөө өгөхөөр Хятадад ирээд байгаа юм. Тэд шинэ коронавирусийн голомт болоод байгаа Ухань хотод очиж магадгүйг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.