Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Коронавирусийн талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN

ГХЯ-ны Зөвшилцөл танхимд

10:00 цагт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

ЦССҮТ-д

10:00 цагт МоАХ-ны гишүүд цусаа өгнө. 

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

11:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, НЭМГ-аас худалдаа үйлчилгээний 10 мянган аж ахуйн нэгжид ариутгал хийх талаар мэдээлнэ. 

ЭМЯ-нд 

11:00 цагт коронавирусийн талаар мэдээлэл хийнэ. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт "Иргэдийн шударга шүүх" ТББ, Иргэний хөдөлгөөнүүд хамтран Хууль зүйн салбарын ялзрал, Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийнэ.

“Үнэн” сонины байрны баруун талд

11:30 цагт Төрийн тусгай хамгаалалтын албаны даргад ТББ,Иргэний нийгмийн төлөөллүүд шаардлага хүргүүлнэ. /ҮАБЗ-н дарга асан Ц.Элбэгдорж,гишүүн асан Ч.Сайханбилэгийн оргон зайлж интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа асуудлаар/

 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд

12:00 цагт БХЯ, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг,  ХХЕГ, ОБЕГ-аас 333 мянган юань хандивлана. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.