Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Халдварт өвчний тархалт хамгийн бага аймаг нь Баян-Өлгий байгаа бол хамгийн их нь Дорнод, Хөвсгөл, Баянхонгор

Б.Ану
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр танилцуулдаг "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019"-с эрүүл мэндтэй холбоотой сонирхолтой хоёр үзүүлэлтийг танилцуулъя.

Эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмжийн чанарт эмчээс гадна сувилагчийн тоо, ачааллын үзүүлэлт чухал нөлөөтэй байдаг.

Тэгвэл 21 аймгийн үзүүлэлтийг харвал нэг хүнд ногдох сувиглагчийн тоогоороо Өмнөговь аймаг хамгийн өндөр буюу ачаалал их байна. Тэгвэл нэг сувилагчид ногдох тоогоор хамгийн бага хүний тоотой нь Говь-Алтай байна.

 

21 аймгийн нэг сувилагчид ногдох хүний тоогоор нь эрэмбэлбэл (Багаас их рүү):

  1. Говь-Алтай -227
  2. Орхон-235
  3. Завхан-258
  4. Говьсүмбэр-268
  5. Дорноговь-276
  6. Сүхбаатар-279
  7. Дархан-Уул-282
  8. Дорнод-290
  9. Ховд-292
  10. Увс-293
  11. Баянхонгор-295
  12. Дундговь-303
  13. Баян-Өлгий-313
  14. Хэнтий-319
  15. Булган-324
  16. Төв-326
  17. Сэлэнгэ-334
  18. Архангай-334
  19. Хөвсгөл-336
  20. Өвөрхангай-350
  21. Өмнөговь-358

Тэгвэл 10,000  хүнд ногдох халдварт өвчтний тархалтаар халдварт өвчин хамгийн багатай нь Баян-Өлгий, Булган, Архангай аймаг байна. Харин халдварт өвчний тархалтаар хамгийн өндөр нь Дорнод, Хөвсгөл, Баянхонгор аймаг байгаа юм. 

10,000  хүнд ногдох халдварт өвчтний тархалт (Багаас их рүү):

  1. Баян-Өлгий-30
  2. Булган-56
  3. Архангай-60
  4. Завхан-63
  5. Төв-69
  6. Ховд-71
  7. Сэлэнгэ-72
  8. Увс-73
  9. Говь-Алтай-82
  10. Орхон-83
  11. Хэнтий-83
  12. Өвөрхангай-86
  13. Дундговь-87
  14. Өмнөговь-95
  15. Дорноговь-106
  16. Сүхбаатар-109
  17. Дархан-Уул-112
  18. Говьсүмбэр-147
  19. Баянхонгор-164
  20. Хөвсгөл-181
  21. Дорнод-348