Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хотын захиргаа “Parasite” киноны зургийг авсан газруудыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
"Parasite" кинонд гардаг гудамжны үзүүрийн дэлгүүр

Саяхан Оскарын дөрвөн шагнал хүртэж, дэлхий дахинд дуулиан тарьсан найруулагч Бон Жүн Хогийн “Parasite” киноны зургийг авсан дөрвөн газрыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож сурталчлах болсноо Сөүл хотын захиргаа өнөөдөр мэдэгджээ.

Эдгээр дөрвөн газраар аялах хөтөлбөрийг энэ сарын сүүлээр, эсвэл ирэх сарын эхээр гаргаж гадаадын жуулчдад танилцуулахаар болсон байна.

Мөн тухайн газар бүрт танилцуулгын самбар байрлуулж, гэрэл зураг авхуулах цэгүүдийг бий болгох гэнэ.

Дөрвөн газрын байрлал, киноны аль хэсэгт гардаг, ойролцоо нь ямар үзвэр, үйлчилгээний газрууд байдаг зэргийг танилцуулсан хуудсыг www.visitseoul.net сайтад байрлуулжээ.

Сөүл хот уг төслийг зарлахаас өмнө Солонгос киноны фэнүүд “Parasite”-ын зургийг авсан газруудаар аялж эхэлсэн гэнэ.

 

Эх сурвалж: Yonhap News