Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

“30 ГЭР БҮЛ” гэж хэн бэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

“Шинэ Яармаг” цогцолбор хороолол нь өөрийн фейсбүүк хуудас болон ikon.mn сайтаар дамжуулан олон нийтийн дунд орон сууц худалдан авахад ямар бэрхшээлүүд тулгараад байгаа тухай санал асуулгыг тодорхой хугацааны туршид явууллаа. Тус санал асуулгад 1’600 гаруй хүн идэвхитэй оролцож маш олон санал, хүсэлтийг ирүүлсэн ба тэдний 80 гаруй хувь нь урьдчилгаа төлбөр болон 8 хувийн зээлийн олдоц хамгийн том бэрхшээл байдаг гэж хариулсан байна. Санал асуулгын үр дүн, зах зээлийн бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Шинэ Яармаг” цогцолбор хороолол нь  “30 ГЭР БҮЛ” хөтөлбөрийг эхлүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн гол санаа нь шинээр байр авах хүсэлтэй байгаа боловч урьдчилгаа төлбөрийн асуудалтай байгаа гэр бүлүүдийг тодорхой шалгуураар сонгон шалгаруулж илүү уян хатан нөхцлөөр шинээр байртай болоход нь бодитой дэмжлэг үзүүлэх явдал юм. Тодорхой хэлбэл хүсэлт гаргасан залуу гэр бүл, олон хүүхэдтэй эсвэл нийгмийн зорилтот бүлгийн гишүүн байдаг 30 гэр бүлийг сонгож тэдний сонгосон байрных нь урьдчилгаа төлбөрөөс 25 хүртэлх сая төгрөгийг “Шинэ Яармаг” цогцолбор хорооллоос бүрэн хариуцаж төлнө гэсэн үг. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийг маань Монголын тэргүүлэгч Худалдаа Хөгжлийн банк, ХААН банк, Голомт банк, Улаанбаатар хотын банкууд дэмжиж хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд илүү уян хатан нөхцлөөр 30 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлийг “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын худалдан авагчдад олгож байгаа болно.

Хэрвээ та хоёр гэрлээд удаагүй 30 хүртэл насны залуу гэр бүл бол, эсвэл танай гэр бүл гурав ба түүнээс дээш хүүхэдтэй бол, магадгүй эмээ өвөө чинь эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн танай гэр бүлийн гишүүн бол “30 ГЭР БҮЛ” хөтөлбөрт заавал бүртгүүлээрэй. Урьдчилгаа төлбөрөөсөө 25 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлт эдэлж, онцгой нөхцөлтэй 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаж, олон улсын стандартын спортын цогцолбор, сургууль, цэцэрлэг, худалдааны төвлөрсөн гудамж бүхий цогц төлөвлөлттэй хороололд шинэ орон сууцтай болох, таны гэр бүл ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг ТА бүү алдаарай.

Та “30 ГЭР БҮЛИЙН НЭГ” болохыг хүсвэл яг одоо доорх линкээр орж бүртгүүлээрэй.  

https://forms.gle/GjKxbdwbVvLzYmCi7

Танд амжилт хүсье

Дэлгэрэнгүй мэдээллийг 8008-9900, 8008-6600

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.