Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 813 хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт шинэ коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо эх газрын Хятадад 89-өөр нэмэгджээ.

Баасан гарагт уг тоо 86 байсан юм. Ингэснээр дэлхий даяар амиа алдсан хүмүүсийн нийт тоо 813 хүрсний 811 нь Хятадад ноогдож байна.

Нас барсан хүний тоо нь 2003 оны SARS вирусийн тархалтын үеэр амиа алдсан хүний тоотой тэнцжээ.

Харин шинээр халдвар авсан хүний тоо өмнөх өдрийнхөөсөө буурсан байна. Бямба гарагт шинээр халдвар авсан хүний тоо Хятадад 2,656 хүрсэн бол Баасан гарагт 3,385 байжээ.

Коронавирусийн халдвартай хүний нийт тоо Хятадад 37,198, дэлхий даяар 37,552 болсон байна.

Халдвар аваад эдгэрсэн хүний тоог 2,152 гэж Хятадын үндэсний эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.