Тагнуулын ерөнхий газраас нийт иргэдэд хандан мэдээлэл хүргэжээ.
Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал буюу онцгой дэглэм зарлахад хүргэсэн 2019-nCoV корона вирусийн халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх хүрээнд нийт ард иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.
1. Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зааврыг чанд мөрдөж хэвших. ЭНД-ээс заавартай бүрэн эхээр нь танилцана уу.
2. Коронавирусийн халдварын талаар олон нийтийн сүлжээ бусад хэвлэл мэдээллийн байгууллага болон ам дамжсан буруу ташаа мэдээлэлд автахгүй, зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа албан ёсны мэдээллийг хүлээн авч байх.
3. Халдварын эрсдлийн болон тархалтын талаар худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлсэн аливаа үйлдэл гаргахаас сэргийлэх ажилд Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар болон бусад төрийн байгууллагууд хамтран тандалт, хяналт тавьж ажиллаж байна. Хэрэв хүн, хуулийн этгээд санаатайгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болно.
Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргэж байна.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!