Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2050 оны хүртлэх Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг УИХ-ын даргад өргөн барих үеэрээ цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийлээ. Коронавирусийн дэгдэлттэй холбоотой асуудлаар 14:00 цагаас Засгийн газар хуралдахаар товлогдсон билээ. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хуралдаанаар нэг асуудал хэлэлцэнэ. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжтэй холбоотойгоор Монгол Улсад үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хэлэлцэн шийднэ. 

Хилийг хэсэгчилсэн зохион байгуулалттайгаар өндөржүүлсэн байдлаар тодорхой хэмжээгээр хязгаарлах нөхцөл байдал үүсээд байна. Нүүрсний тээвэрлэлт, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвээр үргэлжилнэ

Харин иргэдийн зорчих урсгалыг хязгаарлана. Мөн гаднаас Монгол руу орж ирэх иргэдийг хязгаарлана. Энэ асуудал ҮАБЗ-өөр яригдаад, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын хуралдааны дараа өгнө” гэлээ.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.