Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Төмөрбаатар: Японоос 2,500 оношлуур нэмж авахаар ажиллаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд цаг үеийн нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар төлөөлөгчид холбогдох албаныхнаас асуулт асууж, хариулт авч байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/citycouncilMN/videos/182077102857403/

Хуралдааны үеэр төлөөлөгчид холбогдох албаны хүмүүсээс Улаанбаатар хотод амны хаалтны хомсдол үүсээд буйг хэрхэн шийдвэрлэх талаар асуухад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн Асуудал Хариуцсан Төслүүдийн Удирдагч Ш.Анхмаа "Улсын хэмжээнд амны хаалт үйлдвэрлэдэг ганц үйлдвэр бий. Тус үйлдвэр нь өдөрт 30-35 мянган амны хаалт үйлдвэрлэдэг байсан. Үүсээд буй цаг үеийн байдлаас шалтгаалан уг үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлж, өдөрт 100 мянган амны хаалт үйлдвэрлэж байна" гэв. 

Төлөөлөгч н.Баярхүү Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатараас зарим асуултыг асууж, хариулт авав. 

-Шинэ коронавирусийн оношлуур, аппарат хангалттай хэмжээн бий юу?

-Хэд хоногийн Японоос 200 оношлуур ирснийг ХӨСҮТ-д ашиглаж байна. Ойрын өдрүүдэд энэ нөөц хангалттай. Нэмэлтээр 2,500 оношлуурыг Японоос авах саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гаргаж, авахаар ажиллаж байна.

-ХӨСҮТ түргэн тусламжийн гурван машинтай юм байна. Зэрэг олон дуудлага ирвэл үүнийг хэрхэн шийдэх вэ?

-ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн утас нь 100. Энэ дугаарт залгаж иргэд тусламж, үйлчилгээг авч байна. Түргэний машин дутагдалтай байгаа. Гэхдээ шаардлагатай үед Яаралтай түргэний тусламж буюу 103-ын машиныг хэрэглэж боломжтой. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.