Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгоос халуурч ирсэн гурван зорчигчид үзлэг хийж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чингис хаан олон улсын нисэх буудалд өнөөдөр 17.45 цагт газардсан Хонг Конг Улаанбаатар чиглэлийн онгоцонд гурван иргэн халуурч ирсэн тул үзлэг, тандалт хийж байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ. 

Тус онгоцоор нэг иргэн халуунтай ирж байгаа гэсэн мэдээлэл байсан ч онгоц газардах үед гурван хүн халуунтай байсан тул ХӨСҮТ-ийн эмч нар яаралтай үзлэг хийж байгаа аж. Бусад зорчигчдыг мөн үзэж, тандалт хийж, асуулга тавьж байгаа талаар тэрбээр хэлээд "Онгоц битүүмжилсэн зүйл байхгүй" хэмээн хэллээ. 

Мөн Хэнтий аймагт амиа алдсан охины шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа гэв.