2020/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
13°
|
13:00
S26
11°
14:00
S26
11°
15:00
S26
11°
16:00
S26
11°
17:00
S26
10°
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S26
23:00
S26
00:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүрт нь хоёр тойрог болгох асуудал яригдаж байгаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр "Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, тойрог байгуулах мандат хуваарилахтай холбоотой асуудлыг нэгдсэн журмаар хэлэлцэнэ.

Хоёрдугаарт, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Гуравдугаарт, Аймаг нийслэл ИТХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан уг хуультай холбоотой зарим заалтыг хэлэлцэнэ. 

Дөрөвдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлт гарсан. Үүнийг бүлгийн хуралдаанаар сонсоно. Өмнө нь хэлэлцүүлэг явуулчихсан. Одоо бол эцсийн шийдвэрийг гаргана гэж ойлгож болно.

Хотын тойргоос дөрвөн мандатыг хасна. Хот 28 мандаттай байна. Үүнийг 24 болгохоор ярьж байна. Сонгуулийн тухай хуульдаа олон мандат бүхий томсгосон тойргоор явуулна гэж заасан. Тэгэхээр нэг тойрог хоёр ба түүнээс дээш мандаттай байх зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс хотоос дөрвөн мандатыг авч Дундоговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтай аймагт нэмж байна. Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэнэ.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг тус бүрт нь хоёр тойрог болгох асуудал яригдаж байгаа. Бүлгийн хуралдаанаар эцэслэнэ. Ер нь, хоёулаа таван мандаттай болчихоод байгаа юм. Баянзүрх дүүрэг 361 мянган хүн амтай. Сонгинохайрхан дүүрэг 330 орчим хүн амтай байна. Нэг нэр дэвшигч 300 мянган хүнд хүрч ажиллана гэдэг бол хэцүү. Тиймээс сонгогчдод хүрч ажиллах байдлыг нь харгалзан үзнэ. Энэ бүхнийг бодож үзээд 2-3 мандаттай хоёр тойрог болгох асуудлыг ярьж байна. Бүлгийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ" гэлээ. 

 

x