Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуугаар өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ асарсан эцэг, эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгоно"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"Томуугаар өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ асарсан эцэг, эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгоно"
Sara, ikon.mn - text to speech

Шинэ коронавирусын өвчлөлтэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Уг өвчлөлтэй холбоотойгоор Улсын онцгой комисс болон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулсан юм. 

Тэрбээр хэлэхдээ "Амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, эх эсхүл асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт зөвлөсөн. БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа монгол иргэдээ татаж авах асуудлыг судлахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт даалгасан" хэмээн хэллээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.